Жорж Клуни кинонд тоглоод байх хүсэлгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Жорж Клуни кинонд тоглоод байх хүсэлгүй

Ирэх дөрөвдүгээр сарын 7-нд “Санхүүгийн мангас” (Money Monster) киноны нээлт болох бөгөөд энэ нь Жорж Клунийн (George Clooney) тоглосон сүүлчийн кино болж магадгүй байна. Клуни BBC News телевизид ярилцлага өгөхдөө  жүжигчний ажлаа орхино. Учир нь түүнийг шүтэн бишрэгчдэдээ  дэлгэцэд  хэрхэн хөгширч байгаагаа харуулах хүсэлгүй ажээ. Энэ жилийн тавдугаар сард жүжигчин 55 нас  хүрэх юм.

“Миний сэтгэж буйгаар, хэн ч хэн нэгнийг дэлгэц дээр хөгшрөөд байгааг хараад суухгүй. Камеруудад өрөвч сэтгэлгүй.  Хүн өөрийн нас, боломжийн киног сонгохыг оролдоно. Гэтэл цаг цагийн явцад тэр бүхэн нь зөрөөд ирнэ” хэмээн жүжигчин тайлбарлав. Ингэхдээ Жорж Клуни киног бүрэн орхихгүй аж. Тэрээр найруулагчийн суудалд шилжихийг хүсч байна.

“Найруулагчийн ажил бол миний томоохон дур хүсэл юм. Түүнийг хийх би дуртай. Надад бүтэлгүй ч, амжилттай ч кинонууд байлаа. Энэ бол бас л туршлага юм. Та хөгшрөөд ирэхээр камерын өмнө байнга зогсох боломжгүй болно. Тэгээд би найруулагчийн  ажил надад илүү тусална гэж бодлоо” хэмээн Клуни өгүүлэв. 

http://www.glamour.ru/celebrity/news/1221080/ Видео авах

Клуни найруулагчаар нь ажиллаж, өрөө гол дүрийг нь бүтээсэн таван кинотой.  Хамгийн анхны “Аюултай хүний мэдүүлэг” (Confessions of a Dangerous Mind) киногоо 2002 онд хийжээ. Өнөөдрийн хувьд сүүлчийнх байгаа “Эрдэнсийг хайгч” (The Monuments Men)кино нь 2014 онд дэлгэцнээ гарчээ. Үүний зэрэгцээ тэрээр 2005 онд “бэлтгэлгүй нөхөл”  (Unscripted) гэх олон ангитийг найруулан бас гүйцэтгэгч продюссерээр ажиллажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж