Арваад хоногийн дараа Швейцарийн Базель хотноо цаг ба дарханы урлагийн нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Дэлхийн гоёл чимэглэлийн томоохон компаниуд Женевын олон улсын салон дээр үзүүлээгүй хамгийн нарийн, хамгийн дэгжин шинэ бүтээгдэхүүнээ Базельд үзүүлэхээр бэлтгэж байна. Chopard гэх гоёл чимэглэлийн ордон гэхэд үнэт өнгөт чулуу уран дархны урлалын гол чиглэлийг тодорхойлж байгааг харуулах юм. Энэ хандлагад тэд өөрсдийн бүрэн хэмжээний очир эрдэнийн чимэгтэй Precious Couture цагаа зориулж байгаа ажээ. Шинэ цаганд гэгээлэг хөх улаанаас тод хөх хүртэл өнгөтэй индраанил чулууны гурван хувилбарыг ашиглажээ. Мөн тэд Happy Diamonds гэх ихээхэн дэгжин дөрвөн өнцөгт хэлбэрийн шугамаа шинэчилж байгаа бололтой. Цагийн их биеийн очир эрдэнийн чимэглэл улам нэмэгдсэн харагдаж байгаа.
|
Бэлтгэсэн Ш.МЯГМАР