Канад алтны нөөцөө барав

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Канад алтны нөөцөө барав

 

 

Канадын засаг захиргаа тус орны алт, валютын нөөцийн бүх алтаа заржээ. Ийнхүү тус орон “Их хорийн орнууд” дотор алтны нөөцгүй улс боллоо.

2016 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар Канадын алт, валютын нөөцийн бүх алт зарагджээ.  Энэ мэдээллийг Канадын Сангийн яам нийтэлсэн байна.

Канадын алтны нөөц сүүлийн 50 жилд байнга буурч ирсэн байна.  Өнгөрсөн зууны жараад онуудад Канадын алтны хэмжээ 1000 тонноос  давсан байлаа.  Наядад оны дунд үе гэхэд тэр нөөцийн тал хувийг зарсан байлаа. Ерээд онуудын  эхнээс 2000 он хүртэл үлдсэн нөөцийн ихэнх зарагдсан юм.

Өнгөрсөн онд Канадын алтны нөөц гурван тонн байгаад энэ жилийн хоёрдугаар сар гэхэд 1,7 тонн алт үлдсэн юм. Алтаа зарсан нь Их хорийн орнууд дунд Канад алтны нөөцгүй цорын ганц орон болжээ. Дэлхийн бусад том орнууд алтаа хамгаалалтын хөрөнгийн нэг болгон үлдээсэн байгаа ба зарим орнууд алтны нөөцөө нэмж байгаа билээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж