Brent-ийн үнэ 40 доллараас давлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Brent-ийн үнэ 40 доллараас давлаа

 

Лондоны ICE бирж дээр Brent  маркийн нефтийн нэг баррель 40 доллар давсан үнээр даваа гаригийн арилжаагаар  зарагджээ. Тавдугаар сард нийлүүлэгдэх Хойд Тэнгисийн нефтийн хольц үнээ 3,3 хувиар нэмэн  баррелийг нь 40,05 доллараар заржээ.  АНУ дахь нефтийн цооногууд хаагдаж байгаа мэдээ үүнд нөлөөлсөн байна.

 

2014 оны дунд үеэс нефтийн үнэ  бууж баррель нь 115 доллар байснаа 30-аас доош доллар хүртэл унасан юм. Дэлхийн нефтийн эрэлт буусан нь хар алтны үнийг унагажээ. Мөн доллар чангарч байгаа нь үнэ буух бас нэг шалтгаан байлаа.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж