Төрийн албыг шинэчлэх Үндэсний чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Төрийн албыг шинэчлэх Үндэсний чуулган болно

Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран зохион байгуулж байгаа “Төрийн албаны шинэтгэл: Сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган маргааш Төрийн ордонд болно. Энэхүү чуулганаар төрийн албаны шинэтгэлийн  тулгамдсан асуудлууд, улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд баримтлах стратеги, эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцэх гэнэ.
Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутаг, иргэний болон  төрийн бус байгууллагын  650  гаруй төлөөлөгчид оролцоно. Мөн Канад Улсын Төрийн албаны Комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагынхан урилгаар оролцох ажээ.

Чуулганаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д. Зүмбэрэллхам “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн сорилт, боломж” үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлэх бөгөөд “Мэргэшсэн, тогтвортой төрийн алба”, “Иргэддээ үйлчилдэг төрийн алба”, “Шударга, хариуцлагатай төрийн алба” гэсэн сэдвээр  гурван салбар хуралдаан болох  аж.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж