
Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутаг, иргэний болон төрийн бус байгууллагын 650 гаруй төлөөлөгчид оролцоно. Мөн Канад Улсын Төрийн албаны Комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагынхан урилгаар оролцох ажээ.
Чуулганаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д. Зүмбэрэллхам “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн сорилт, боломж” үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлэх бөгөөд “Мэргэшсэн, тогтвортой төрийн алба”, “Иргэддээ үйлчилдэг төрийн алба”, “Шударга, хариуцлагатай төрийн алба” гэсэн сэдвээр гурван салбар хуралдаан болох аж.
Б.УНДРАЛ