Завхан аймаг 24 сумтай. Өнгөрсөн сар тус аймгийн ЗДТГ-аас сумдынхаа Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны явц, үр дүнд үнэлэлт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүнг шинжлэн дүгнэхээр таван ажлын хэсэг гарч ажилласан юм. Ажлын хэсэг төрийн албаны стандартын хэрэгжилт, бодлогын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт биелэлтийг тооцсон байдал, засгийн газрын тогтоол, үндэсний хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилт, явц, үр дүн, багийн Засаг дарга нарын үйл ажиллагаа, сумын Засаг даргын тамгын газрын дотоод ажил бусад салбарын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтын явц, үр дүн зэрэгт хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тухай бүр нь зөвлөгөө өгч ажилласан байна. Энэхүү аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн дүнг нэгтгэж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахад тэргүүн байранд Цагаанхайрхан сум, хоёрдугаар байранд Сонгино сум, гуравдугаар байранд Их-Уул сум тус тус шалгарсан байна. Ингээд эхний гурван байранд орсон сумдын Засаг даргыг зөвлөлийн хурлаар хэлэлцэн цалингийн хувиар урамшуулжээ. Мөн дутагдалтай үнэлгээ авсан сумдад хугацаатай үүрэг өгч ахин шалгахаар боллоо.
А.Зул