Орлогын төлөвлөгөө 107,6 хувиар биеллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Орлогын төлөвлөгөө 107,6 хувиар биеллээ

Сэлэнгэ аймаг оны эхний таван сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого 107,6 хувьтай, төсвийн зарлагын гүйцэтгэл 114,7 хувьтай гарсан байна. Тус аймгийн хэмжээнд 236,927,2 мянган төгрөгийн өглөгтэй, 38,516,3 мянган төгрөгийн авлагатай байгаагаас нийт өрийн 93,9 хувь, авлагын 64,6 хувийг улсын төсвийн байгууллагуудын өр авлага, 56,3 хувийг тогтмол зардлын өр эзэлж байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Зүүнбүрэн сумаас бусад сумд 101,6-139,8 хувиар давуулан биелүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж