АХБ Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

АХБ Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулна

Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хамтран “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм.

Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргана.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 16.00 цагт Зээлийн батлан даалтын сангийн байранд болох бөгөөд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Чандмань, Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгч Роберт М. Шоэллхаммэр нар оролцох юм.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж