Баянхан, Товхон уулаа тахилаа

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Баянхан, Товхон уулаа тахилаа

Сэлэнгэчүүд Таван хан уулын дунд амьдардаг бөгөөд эртнээс нааш Таван хан уулаа тахиж, шүтэж ирсэн ард түмэн билээ. Саяханы билэгт сайн өдөр Сүхбаатар суман дахь Баянхан уул, Цагааннуур суман дахь Товхон хан уулыг тахих их ёслол боллоо.Товхон уулын тахилгад Цагааннуур, Зүүнбүрэн,Түшиг, Хушаат сумдын иргэд, Баянхан уулын тахилгад Сүхбаатар сумын иргэд оролцож, бэсрэг наадам болсон байна. Энэ үеэр Сүхбаатарчууд 32 бөх, Цагааннуурынхан 16 бөх барилдуулж, даага уралдуулжээ. Удахгүй Ноён уулаа Мандал, Баянголынхон, Дулаанхан уулаа Шаамар сум, Дулаанхан тосгоныхон, Дэлгэрхан уулаа Хүдэр, Ерөө, Жавхлант сумд, Бүрэнхан уулаа Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумд тахиж, овоо тахилгын бэсрэг наадам хийнэ. Овоо тахих ёслолын үеэр таван ханыхаа оройд аймгийн төрийн одонт гурван туг болон хийморийн дарцаг залж, лам хуврагууд уул, усаа дээдэлсэн ном хурахаас гадна Хан уулынхаа орой дээрээс аймгийнхаа фото зургийг авч, байгалийн үзэсгэлэнг харуулсан бичлэг хийлээ хэмээнэ “Монцамэ” агентлаг мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж