Увс аймаг Хами аймагтай холбоо тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Увс аймаг Хами аймагтай холбоо тогтоов

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн даргаар ахлуулсан 15 хүн болон  Улаанбаатар хотоос “Ирээдүй Энержи” группийн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Хами аймагтай хамтран ажиллах талаар ажлын айлчлалыг энэ сарын 3-12-ны хооронд хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Д.Батсайхан, Тариалан, Наранбулаг, Зүүнговь сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир, ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан түшмэл, гадаад харилцааны мэргэжилтэн, аймгийн хурлын төлөөлөгч, Увс аймаг дахь МАН-ын дэд дарга Н.Жамсран, аймгийн бизнес эрхлэгч А.Хилэнбаатар, Улаанбаатар хотоос Ирээдүй Энержи группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Түвшинбаяр, тус компаны ерөнхий захирал М.Даваажав, гүйцэтгэх захирал Ш.Шинэбаяр зэрэг төлөөлөгч нар багтсжээ. Хами аймаг газар нутгийн хувьд говь, цөлөрхөг бөгөөд Тэнгэр уулын салбар уулсыг дамнан оршдог уур амьсгалын хувьд манай аймагтай төстэй хуурай уур амьсгалтай юм. 140 мян.кв нутаг дэвсгэртэй, нийслэл Хами Хотод 450 мян хүн оршин суудаг Хан, Уйгар, Казак ястнууд суурьшсан газар тариалан, уул уурхайн эрчимтэй хөгжиж буй аймаг юм.  Тус бүсэд төмрийн хүдэр, нүүрсний нөөц ихтэй тул үүнийг дагасан гангийн үйлдвэр, барилгын төрөл бүрийн материалын үйлдвэр голлодог.

Айлчлалын хүрээнд хоёр аймаг хамтран ажиллах салбараа тодорхойлж ИТХ-ын дарга Д.Батсайхан, Хами аймгийн Захирагчтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний шатанд газар тариалангийн салбарын жижиг оврын тоног төхөөрөмж, усалгаа, хүлэмжний тал дээр мөн Увс аймагт барилгын материалын үйлдвэр, ашигт малтмалын салбарт түлхүү хамтран ажиллах боломж байгааг дурьдаж байлаа. Хами аймгийн бизнесийн төлөөлөгчтэй мөн уулзаж аймгийн талаар танилцуулгыг хүргэхэд тэд мөн хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Төлөөлөгчид Хами аймгийн ХАА, гангийн үйлдвэр, өлөн боловсруулах зэрэг үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцсаны дараа тус баг ШУӨЗО-ны төв Үрүмчи хот руу хөдөлж тэндээ тус орны Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн удирдлагуудтай уулзаж хоёр бүсийн хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллах хүсэлтийг мөн тавьсан. Энэ айлчлалыг үр дүнтэй явагдахад “Ирээдүй Энержи” групп тусалж дэмжсэн төдийгүй, Үрүмчи хот руу явж Худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй харилцах ажлыг бие даан зохион байгуулжээ.

Мэдээллийн эх сурвалж: West.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж