Засгийн газар хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 12.00 цагт зарлажээ. Тус хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай асуудал багтсан байна. Энэ нь Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөтийн уурхай, Хөөтийн уурхай-Бичигтийн боомт, Хөөтийн уурхайгаас-Эрээнцав хүртэл тавих төмөр замын тухай аж.

Мөн гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай асуудлыг Хөдөлмөрийн сайд, Бичигт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай Аж үйлдвэрийн сайд тус тус хэлэлцүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийн дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай*

С.БАЯРЦОГТ

  1.  

Жагсаалт батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогчийн айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 497 дугаар тогтоол, 2014 оны 100 дугаар тогтоол)

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

 

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай

Б.БОЛОР

  1.  

“Бичигт чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Журам батлах тухай /Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих тухай/

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2008 оны 61 дүгээр тогтоол)

Л.ГАНТӨМӨР

  1.  

Мөнгөн шагнал олгох тухай

Л.ГАНТӨМӨР

  1.  

Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай (Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөтийн уурхай, Хөөтийн уурхай-Бичигтийн боомт, Хөөтийн уурхайгаас-Эрээнцав)

 

М.ЗОРИГТ

  1.  

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай*

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Улсын Их Хурлын 2011 оны 30, 2012 оны 74 дүгээр тогтоол)

 

Р.БУРМАА

  1.  

2016 оны хаврын тариалалтад дутагдах үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тухай

Р.БУРМАА

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээр байгуулах талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж