Хятадын China Daily сонин хятадуудын жуулчлах дуртай 10 газрыг нэрлэсний нэгэнд Тэрэлжийн байгалийн цогцолборт газар багтжээ.
Хятадуудын орлого өсч дэлхийн хамгийн аялагчтай улс болоод байгаа. Хятадын Аялал жуулчлалын үндэсний захиргааны мэдээгээр энэ 2016 онд гадагшаа аялах хятад иргэний тоо өмнөх 2015 онтой харьцуулахад 2.5 хувь өсч 137 саяд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн гаднаас Хятадад ирэх жуулчдын тоо энэ онд мөн 6.5 хувиар өсч тэднээс 121 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байна.
Хятадуудын очих дуртай 10 газрыг жагсаалтыг БНСУ-ын Сөүл хот тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг толилуулъя:
10.Канадын Ванкувер
9.Сингапурын Сингапур
8.Малайзын Кула Лумпур
7.Филиппиний Манила
6.Монголын Тэрэлж
5.ОХУ-ын Москва
4.АНУ-ын Нью Йорк
3.Вьетнамын Ханой
2.Японы Токио
1.Өмнөд Солонгосын Сөүл
А.ШАРАВ