“Master Properties” компаниас “Түрээсийн үнээр оффистой болох боломж” байгаа талаар хүмүүст мэдээлэл түгээснийг хүмүүс ихэд талархан хүлээн авч байна. Түрээсэнд өгдөг мөнгөөрөө оффисын барилгаа худалдаад авч байна гэж бодоход хүртэл сайхан байна гэж бидэнд хандсан хүмүүс бий. Уншигчдын хүсэлтээр “Pro ONE” төслийг гүйцэтгэгч “Master Properties” компанийн Реалтор Г.Батзаяагаас дараахь ярилцлагыг авлаа.
-Танай компани өөрийн борлуулж байгаа “Pro one” оффисын барилгаа тун өвөрмөц аргаар, хэрэглэгчдэд ашигтай нөхцлөөр борлуулж байгаа талаар гадуур яригдаж байна л даа. Яг ямар нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм бэ?
-Энэ маань нэг их хүмүүсийн анхаарлыг татаж борлуулалт хийх гэж байгаа хэрэг биш л дээ. Ерөөсөө зах зээл дээр хүмүүсийн эрэлт хэрэгцээ, боломж нөхцөл ямар байгаа вэ гэдгийг нарийн судалсны үр дүнд гарсан нөхцөл юм. Манай “Master Properties” компани бол үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай компани. Тэгээд өөрсдөө “Pro ONE” оффисын барилгыг барих үедээ томоохон хэмжээний судалгаа явуулсан. Төслийн маань хэрэглэгчид ямар хүмүүс байх юм, тэгвэл тэр хүмүүс ямар нөхцөлөөр худалдан авч болох, ямар оффистой болохыг хүсэж байна вэ гэсэн судалгааг хийсэн. Тэрхүү судалгаагаар урт хугацааны туршид мөнгөө тогтмол төлж байгаад оффистой болохыг хүсч байна гэсэн хүмүүсийн хүсэлт дийлэнх нь байсан. Тиймээс бид банкуудтай тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийж байгаад үндсэн төлбөрийнхөө 30-50 хувийн төлбөрийг төлсөн тохиолдолд үлдсэн дээрээ сарын 1,7 хувийн хүүтэй 3-7 жил хүртэлх хугацаатай зээл авах боломжтой болсон.
-Ийм нөхцлөөр авахад сар бүр аль нэг газар оффис түрээслэн өгдөг хэмжээний мөнгөө төлөөд явахад болохоор юм уу. Та бүхэнд гаргасан нарийн тооцоо байна уу?
-Тийм ээ. Бидний гаргасан тооцоо бий. Мэдээж, эхлээд үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлж таарна. Бид хэрэглэгчдэдээ тааламжтай нөхцлөөр урьдчилгаа төлбөрөө оффис ашиглалтанд ортол хуваан төлөөд 30-50 хүртэлх хувийг нь өгөөд гэрээгээ хийхийг зөвлөж байгаа. Тэгээд үлдэх 70-50 хувь дээрээ банкнаас зээл авахад сар бүр аль нэг газрын оффисын түрээсэнд өгдөг шигээ л мөнгө төлөөд явахад оффисын байртай болох нөхцөл бүрдэж байгаа юм. Тухайлбал, 40 мкв талбай дээр тооцоолбол, манайх дунджаар нэг мкв-ыг 3 сая төгрөгөөр санал болгож байгаа. Тэгэхээр нийт 120 сая төгрөгийн үнэтэй талбай болно. Үүний 50 хувь болох 60 сая төгрөг дээр зээл авахад сар бүр 1,346,000 төгрөг төлнө. Энэ бол оффисын түрээсэнд төлдөг дундаж үнэ.
-Танайд хандаж ирж байгаа хүмүүс олон байна уу. Тэд ер нь түрээсэнд хэд орчмыг төлдөг гэж байна?
-Манайд маш олон хувь хүн, аж ахуйн нэгжүүд хандаж байна. Үнэхээр энэ санал маань оффисын зах зээл дээр хүлээгдэж байсан нөхцөл юм байна гэдэг нь харагдаж байна. Түрээсний үнээр оффистой болох нь нийгмийн хэрэгцээ байжээ гэдгийг бид анзаарч байна. Худалдан авагчид сард 2 сая хүртэлх төгрөгийг оффисынхоо түрээсэнд өгч байна. Мэдээж, оффисынхоо талбайн хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байгаа л даа. Ер нь манайхыг сонирхож бидэнд хандаж байгаа хүмүүс бол шинээр оффистой больё гэхээсээ илүү одоогийн нөхцөл байдлаа сайжруулья гэсэн түрээсийн оффис болон орон сууцанд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд байгаа юм. Манайхан орон сууцны нэг давхарт оффислож суух нь элбэг шүү дээ. Одоо үүнийгээ өөрчилж нөхцөлөө сайжруулж, хамтрагч түнш нь ирсэн ч аятайхан орчинд угтаж, машины зогсоолоос эхлээд нөхцлөө сайжруулахыг хүсэх болжээ. Үнэндээ эхлэлийн урьдчилгаа төлбөрөө л төлчихөөд, үлдэх хувь дээрээ банкнаас зээл авч сар бүр хүү төлөх нь аль нэг газарт түрээсэнд өгснөөс дээр гэдгийг бүгд ойлгож байна.
-Танайх хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, түүнийхээ дагуу энэ барилгаа босгож байгаа гэж дээр хэлсэн. Яг ямар шаардлагыг хүмүүс тавьж, та бүхэн түүний дагуу төслөө гүйцэтгэсэн бэ?
-Хүмүүс юуны өмнө байршлыг хамгийн түрүүнд анхааран үздэг. Бүгд хотын төвд байхыг шаарддаг. Тэгвэл хотын төв гэсэн ангилалд барилгажилт явах боломжтой цорын ганц газар байгаа нь долдугаар хороолол юм. Төрийн ордноос ердөө нэг км-ийн зайд, тэгээд жинхэнэ бизнесийн дүүрэг болж төлөвлөгдөж, барилгажилт нь хийгдэж байгаа газрыг бид сонгосон. Бизнесийн дүүрэг болж төвлөрөхөөр хамгийн үнэтэй, хамгийн чухал газар болж аяндаа төлөвшдгийг бид дэлхийн бизнесийн дүүргийн үнэ цэнээс харж болно. Мөн хүмүүс автомашины зогсоолыг голчлон үзэж байгаа нь анзаарагдсан. Манайх болон ойр орчмын зогсоолууд нийлээд 350 автомашины зогсоолтой. Цаашлаад өөрийн кафе, супермаркет, бас нэвтрэх чадвар буюу хангалттай хэмжээний лифттэй байх, хүлээлгийн өрөө, өрөөний үйлчилгээ гээд олон шаардлагыг тавьдаг юм билээ. Мэдээж, үнийн хувьд боломжийн бас авах нөхцөл нь уян хатан байхыг хэрэглэгчид хүссэн. Бид судалгаан дээр тулгуурлаж энэхүү төслөө гүйцэтгэсэн учраас тэдний хүсэлтийг тэр чигт нь тусгаж байгаа.
-Та нарт хандаж байгаа хүмүүст танай зүгээс өөр ямар нөхцлүүдийг санал болгож байгаа вэ.
-Ерөнхийдөө хаа сайгүй хямралтай байгаа талаар ярьж байна. Гэхдээ бизнес хийдэг хүмүүс өнөөдрийг бус маргаашийг харж ажилладаг учраас манай санал болгож байгаа боломжийг сайн ойлгож үнэлж үзэж байна. Бид ч аль болох аж ахуйн нэгжүүдээ өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй, өөрсдийн оффисын барилгатай болохыг нь дэмжиж ажиллаж байна. Монголд нилээдгүй олон компаниудын үйл ажиллагаа улирлын чанартай байдаг. Тэдний хувьд ажил тасалддаг үеэрээ зээл төлөхөд хүндрэлтэй. Тиймээс бид эдгээр компаниудын орлого, зарлагын урсгалд нь тохируулан заавал зээлэнд хамрагдалгүйгээр 2 жил хүртлэх хугацаанд манайхтай гэрээ хийн төлбөрөө төлөх боломжтой. Бид үүнийгээ барилгын борлуулалт гэхээсээ компаниудаа дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. Ер нь боломж их бий шүү. Болгохын төлөө жаахан зориг гаргахад л болно.
-Танайхаас оффис авсан газрууд түрээслэх, зарах болбол танайх хариуцан үйлчилгээ үзүүлнэ гэж байсан. Танай нэвтрүүлэх проперти менежментийн талаар дэлгэрүүлж өгөхгүй юу?
Бид дэлхийн жишигт нийцсэн проперти менежментийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа. Энд маш олон төрлийн үйлчилгээнүүүд багтаж байгаагаас худалдан авагч өөрийн оффисоо цаашид түрээслэх, худалдах хэрэгцээг хангах үйлчилгээ багтаж байгаа юм. Ер проперти менежментийн үйлчилгээнд маань оффисын арчилгаа тордолгоо, хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, харуул хамгаалалт, худалдаа, түрээс зэрэг цогц үйлчилгээнүүд багтаж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн проперти менежментийг бид нарийн судалгаан дээр үндэслэн оруулж ирж байгаа учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-Салбартаа шинэ боломж, шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа танай хамт олонд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл яах хэрэгтэй вэ.
Баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 9990-0182 дугаарын утсаар холбогдон аваарай.