“MN25” телевизээс зохион байгуулсан “Making the Band” шоунаас төрөн гарсан “Anemone” охидын хамтлаг анхнаасаа л олны анхаарлын дунд байсан. Тэднийг рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн хөгжимчин, дуучин Ц.Чулуунбат продюсерлэж, хоёр ч дууг нь зохиож өгсөн. Тэдний “Ээжээ төрсөн өдрийн мэнд”, “Хавар хайр ирлээ” дуу нь одоо охид залуусын дунд жинхэнэ хит болоод байгаа. Гэвч тэд энэ хоёр дугаа хаа ч явсан, ямар шоу тоглолтод ам барьж дуулснаар өөрсдийнхөө нэр хүндийг улам л унагаж байна. Телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр тэдэнд хандан нэг хүн “Миний дүү нар амьдаар дуулах хэрэгтэй. Тэгж байж бусдаас ялгарч, жинхэнэ хамтлаг болж чадна. Та нар сая ам бариад л дууллаа. Энэ чинь тийм ч зөв үйлдэл биш шүү дээ. Цаашид амьдаар дуулж байгаараа” хэмээн захиж байсан нь санагдаж байна. Хамтлагийн охид ч тэгнэ, бид угаасаа амьдаар дуулж гарч ирэх учиртай гээд л яриад байсан чинь одоо хаана байна. “Anemone” хамтлагийг гаргаж ирэхийн тулд ямар олон хүн хөдөлмөрлөсөн билээ дээ. Тиймээс тэр бүх хүмүүсийн нэр хүндийг бодно байгаа “Anemone” хамтлагийн охид оо.
М.Анир