Эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтууд

  • Эмэгтэй хүн цамцаа хэзээ ч ар нуруунаас нь татаж тайлдаггүй.

  • Эмэгтэй хүн ар шилээ мааждаггүй. Учир нь, энэ үйлдэл нь хэлэх үггүй балмагдсаныг илэрхийлэх төдийгүй үсний засалтыг нь эвдэнэ.

  • Торгуулийн цохилтыг хаахаар эгнэн зогссон хөлбөмбөгчид нууц эрхтнээ хоёр гараараа хаахыг, мөн кинон дээр салтаа руугаа өшиглүүлсэн эрэгтэй хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдгийг эмэгтэй хүн хэзээ ч ойлгохгүй.

  • Эмэгтэй хүн тамхийг хэзээ ч шүдэндээ зуудаггүй, ямагт хоёр хуруундаа хавчуулдаг.

  • Эвшээхдээ эмэгтэй хүн амаа алгаараа хаадаг бол эрэгтэй хүн зангидсан гараар хаадаг.

  • Усанд орсоны дараа эмэгтэй хүн урт үстэй ч бай, богино үстэй ч бай алчуураа толгой дээрээ зангидах дуртай байдаг.

  • Эмэгтэй хүн баглаа цэцгийг тэр хэвээр хатаан харж таашаал авдаг. Харин энэ нь эрчүүдийн хувьд хогийн шүүрнээс өөрцгүй.

  • Гар барин мэндлэхдээ эмэгтэй хүн хэзээ ч нөгөө хүнийхээ гарыг атгадаггүй.

  • Араас нь дуудахад эмэгтэй хүн зөвхөн толгойгоо эрүүлж хардаг, учир нь, эмэгтэй хүний хүзүү эрэгтэй хүнийхээс илүү уян хатан. Харин эрэгтэйчүүдийг араас нь дуудахад биеэрээ эргэдэг.

  • Эмэгтэйчүүд аалз, өт, хулганаас маш их айдаг.

  • Загас наадуулах үедээ эмэгтэй хүн сайхан харагдаж байгаа болов уу гэж бодсоор байдаг.

  • Наранд халсан элсэн дээр эмэгтэй хүн өлмийгөөрөө гишгэдэг бол эрэгтэйчүүд бүтэн улаараа гишгэдэг.

  • Гэрийн халадны бүсийг эмэгтэй хүн хүйснээсээ дээш бүсэлдэг бол эрэгтэй хүн доош бүсэлдэг.

  • Хувцаслахдаа эмэгтэй хүн эхлээд биеийн дээд хэсгийг хаасан хувцсаа эхэлж өмсөөд дараа нь бошинз юм уу өмдөө өмсдөг бол эрэгтэй хүн эсрэгээр эхлээд өмдөө өмсөөд дараа нь цамцаа өмсдөг.

  • Эмэгтэй хүн бээлийгээ гудамжинд гарахаасаа өмнө өмсдөг.

  • Хүнд зүйлсийг өргөхдөө эмэгтэй хүн хажуу сугандаа барьдаг бол эрэгтэй хүн урдаа барьдаг.

  • Загас наадуулсаны дараа эмэгтэй хүн хайрттайгаа харилцан ярилцахыг хүсдэг бол эрэгтэй хүн шууд унтахыг хүсдэг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж