Мартын найман дөхөх тусам эрчүүд ээждээ, ханьдаа, хайртдаа ямар бэлэг сонгох вэ хэмээн толгойгоо гашилгадаг. Тэгвэл таны бэглэг сонгох гэж байгаа эмэгтэй ямар жилд төрсөнөөс хамаарч тэдний сонирхох бэлэг өөр өөр байдаг байна.
Хулгана
Хулгана жилд төрсөн эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцсэн бэлэг олох амаргүй.Гэхдээ тэдэнд гар хийцийн бэлэг, гэрийнх нь ханыг чимэх зураг бэлэглээд үзэхэд гэмгүй.
Үхэр
Эд аль болох амьдралын парктик талыг илүүд үздэг. Тиймээс авангард бэлэг өгөх хэрэггүй. Гоо сайхны эд зүйлс, нэхсэн ороолт, цамц бэлэглээрэй.
Бар
Янз бүрийн бэлгэдэл бүхий бэлгэнд тэд дуртай. Мөн өвөрмөц дизайнтай цүнх ч, юм уу, элдэв сонин үг бичсэн цамц бэлэглээрэй.
Туулай
Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд гоо сайхны өндөр мэдрэмжтэй. Зөвхөн өөрт нь зориулан хийсэн гар хийцийн бэлгэнд үнэхээр баярлана.
Луу
Эдэнд аль болох өнгөлөг, хүний анхаарал татахуйц бэлэг таалагдана. Гоёл чимэглэлийн аккессуар, хүзүүний ороолт, бээлий гээд юу ч байж болно
Могой
Могой жилд төрсөн эмэгтэй жижиг зүйлд ч анхаарлаа хандуулж, анзаарч хардаг. Тиймээс өгөх бэлэгнийхээ сав, баглааг анхаараарай.
Морь
Морь жилд төрсөн эмэгтэйчүүд амьдралд эергээр ханддаг, цовоо хөгжилтэй ааштай байдаг. Тэдний хувьд бичгийн хэрэгсэл, бизнесээ хөтөлж явуулахад хэрэг болохуйц өдөр өдрийн ажлаа төлөвлөн бичих календарь, мөн цэвэр ноосон ороолт бэлэглэвэл зүгээр.
Хонь
Энэ жилд төрсөн хүмүүст хамгийн тохирох бэлэг бол гараар хийсэн эз зүйлс. Мөн хүсэл биелүүлдэг гэгддэг элдэв зүйлсийг бэлэглээрэй.
Бич
Эд хошин шогийн мэдрэмж өндөртэй учраас инээдийг нь хүргэх зүйлс байвал зүгээр. Тухайлбал, доллар шиг хийсэн гарын саван ч юм уу, эсвэл хавчуургатаы талхны хэлбэртэй соронзон наалт байж болно.
Тахиа
Тахиа жилд төрсөн эмэгтэйчүүд бусдаас онцгой юманд дуртай, элдэв алхам хийхээс буцдаггүй хүмүүс. Тэдний энэ чанарыг илэрхийлэх гоёл чимэглэл, хувийн зан чанарыг харуулах бэлэг өгөөрэй.
Нохой
Эд үнэнч байдлыг эрхэмлэдэг, гэхдээ бас чамин байх дуртай. Тиймээс хосоороо байдаг бэлэг өгвөл таалагдана.
Гахай
Гахай жилд төрсөн эмэгтэй өөрийн гараар бэлэг бэлдэх дуртай. Эдний хувьд амьдралд нь хэрэг болохуйц зүйлсийг бэлэглээрэй. Гал тогооны чамин эд зүйлс байж болно.