Йемений Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Йемений Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Саудын Арабад мэс засал хийлгэсэн Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех эх орондоо эргэн иржээ. Абдулла Салех энэ сарын эхээр босогчид нийслэл Сана хот дахь Ерөнхийлөгчийн ордныг бөмбөгдөх үед цээжиндээ хүнд шархадсан юм. Йемений Ерөнхийлөгчийн бие сайжирч эх орондоо ирж, албан тушаалдаа эргэн орно гэж тус улсын парламентыг эрх баригч  намын нэгэн гишүүн өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн. Хүзүү, цээжиндээ хүнд шархадсан Ерөнхийлөгчийг  дахин ирэхээс өнгөрсөн гэж Йемений сөрөг хүчнийхэн баярлаж байсан билээ. Абдулла Салехыг Саудын Арабад эмчлүүлж байх үеэр дэд ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади Ерөнхийлөгч болон дээд ерөнхий командлагчийн  үүргийг гүйцэтгэж байсан юм.  Өнгөрсөн гуравдугаар сард Йемений засгийн эрхийг 30 гаруй жил барьж буй Абдулла Салехын засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал, цуглааны үеэр  засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд мөргөлдөөн гарч олон хүний амь эрсэдсэн юм. Харин Ерөнхийлөгч Абдулла Салех огцрохоос татгалзаж, үндсэн хуулийн шинэчлэл явуулахаар амлан энэ жилийн сүүлч, ирэх жилийн эхээр сонгогдох парламент нь Засгийн газраа байгуулна гэсэн юм. Сөрөг хүчин энэ саналыг хүлээн авахаас татгалзсанаас тус улсад үүсээд буй нөхцөл байдал иргэний дайны шинжтэй болоод байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж