Завь дэлбэрч 58 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

Завь дэлбэрч 58 хүн гэмтжээ

 

Тайландын нийслэл Бангкок хотноо усны такси гэж нэрлэгдэх завь дэлбэрснээс 58 хүн гэмтэж бэртжээ. Завины хөдөлгүүр дэлбэрснээс олон хүн гэмтэж түлэгдсэн бөгөөд хоёр хүн хэлтэрхийд оногдсоноос хүнд гэмтсэн байна. Хохирогчдын дунд Мьянмарын хоёр, Японы нэг жуулчин байжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг шатахуун алдагдсанаас болсон гэж үзжээ. Тус завь нь дизель түлш болон шингэрүүлсэн байгалийн хийгээр ажилладаг гэнэ.

 

Автозамын түгжрэл ихтэй Бангкок хотод усны такси нь хамгийн тохиромжтой нийтийн тээврийн үйчилгээ  байдаг аж. Бангкок хотноо суваг дамжсан усны таксигаар өдөр бүр 100 мянга гаруй хүн зорчдог байна.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж