Хойд Лондонгийн дерби эвийн гэрээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

Хойд Лондонгийн дерби эвийн гэрээгээр өндөрлөлөө

Өчигдөр Английн Премьер лигийн 29-р тойрогт учраа таарсан Хойд Лондонгийн дерби багуудын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөснөөр байрандаа хэвээр үлдэж, “Лейстер Сити” клубт ашигтайгаар эргэлээ.

Тоглолт “Уайт Харт Лейн” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тоглолтын эхнээс талбайн эзэд ширүүн довтолгоонуудыг өрнүүлээд байсан ч, “Их буучид”-ын Рамзей тоглолтын 36 дахь минутад өөрийн ур чадварыг харуулж, баруун хөлөөрөө өсгийдөж гоолдсоноор тоглолтын салхийг хагалж, эхний үе 1:0-ийн харьцаатай өндөрлөсөн.

Хоёрдугаар үе эхлээд 15 минут өнгөрөөд байхад Коклен хоёр дахь шар хуудсаа авснаар “Их буучид” хүний дутуутай тоглохоор болсон. Харин талбайн эзэд энэ боломжийг ашиглан 60, 62 дахь минутад Алдервейрелд, Кейн нар дараалан гоолдож тоглолтыг орвонгоор нь эргүүлээд амжсан юм. Гэвч зочдоос Чили залуу Санчес “шийр зааж” тоог 2:2 болгож тэнцүүлнээр тус тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө. Тоглолтыг 35762 үзэгч үзжээ.

Тоглолтын талаар товч статистик мэдээ:

Бөмбөг эзэмшилт: Тоттенхэм 51% – 49 Арсенал

Цохилт (Хаалгаа оносон): Тоттенхэм 26 (11)- 10 (4) Арсенал

Дамжуулалт (Оновчтой): Тоттенхэм 420 (75%) 417 (71%) Арсенал

Шар хуудас: Тоттенхэм 2-4 Арсенал

Улаан хуудас: Тоттенхэм 0-1 Арсенал

Чехийн оронд хаалганы өмнө зогссон Дэвид Оспина нийт 9 хаалт хийсэн ньь Арсеналын хаалгачдаас 2009 оноос хойш (Фабиански vs Ливерпүүл) анх удаа нэг тоглолтонд хамгийн олон хаалт хийсэн хаалгачаар тодорсон юм.

Я.Төмөр-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж