Гадаад иргэдэд оршин суух үнэмлэх олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Гадаад иргэдэд оршин суух үнэмлэх олгож эхэллээ

УИХ-аар шинээр батлагдсан гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсад оршин суугч гадаадын иргэдэд Оршин суух үнэмлэх олгохоор заасан байна. Үүний дагуу  үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч  долоон өнгөөр хэвлэн олгож эхлээд байгаа аж. Тухайлбал  хөрөнгө оруулагч саарал, суралцагч ягаан , хөдөлмөр эрхлэгч шаргал өнгөтөй байх гэнэ. Нийт  36 мянга гаруй гадаадын иргэнд үнэмлэх  олгохоос одоогийн байдлаар 19 мянга гаруй иргэнд олгосон  байна. Энэ үнэмлэхийг  олон улсын хэмжээнд мөрддөгддөг хэмжээ стандартын шаардлага хангасан интеграл схем бүхий цахим хэлбэр бүхий  олон төрлийн нууцлалтай  хийсэн тул хуурамчаар үйлдэх боломжгүй  гэж албаныхан хэлж байна. Оршин суух үнэмлэхний мэдээлэлд тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр, паспортын дугаар,  оршин суух хаяг фото зураг,  10 хурууны хээ зэрэг мэдээлэл  багтжээ. Үнэмлэхийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулийн арга хэмжээ авах бөгөөд гадаадын иргэд байнга биедээ авч явах үүрэгтэй юм  байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж