БАЯНЗҮРХ ИХ ӨРГӨӨ АРАВТУУД БАГТ ПЛЭЙ-ОФФЫН БОЛОМЖ БИЙ ЮУ?
Өнөөдрийн онцлон авсан баг бол “БАЯНЗҮРХ ИХ ӨРГӨӨ АРАВТУУД”
Өнгөрсөн улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч Д.Мөнхтүвшингээр удирдуулсан Аравтууд баг. Тэд одоогийн байдлаар тойргийн турш хийх ёстой 21 тоглолтын 16 тоглолтоос хийчихээд байгаа бөгөөд дээрхи 16 тоглолтоос 6 хожил, 10 хожигдолтой 37.5 хувийн амжилттай байна. "Аравтууд" багийн тоглолтонд анализ хийн бичихээс өмнө энэ улирлын плэй-офф хэрхэн явагдах талаар та бүхэнд бага хэмжээний тайлбар хүргэе.
2015-2016 улирлын үндэсний сүпер лигт 8 баг өрсөлдөж буйг та бүхэн хэдийнээ мэдэж байгаа. Найман багаас 6 баг плэй-офф буюу хасагдах шатны тоглолтонд оролцож 1 болон 2 дугаар байраар плэй-оффд шалгарсан хоёр баг эхний тойргоо өнжин 3, 4, 5, 6-р байраар шалгарсан дөрвөн баг эхний шатны тойрогт өрсөлдөн цувралд ялалт авсан хоёр баг нь дараагийн шатанд 1, 2-р байраар шалгарсан хоёр багтай өрсөлдөх болно. Яагаад плэй-офф явагдах тухай тайлбарласан юм бэ гэвэл? Аравтууд багийн хувьд одоо ердөө таван тоглолт үлдсэн. Энэ улирлын нийт хийх ёстой 21 тоглолтоос 10+ хожил авсан баг плэй-оффд өрсөлдөх магадлал бүхий дүр зурагтай байгаа. Тийм болохоор Аравтууд баг одоо үлдсэн таван тоглолтондоо зайлшгүй хожих ёстой биелэгдэж болох даалгавартай байна. Тэдний үлдсэн тоглолтуудыг нэрлэвэл: "Дархан Гарьд", "Архангай Лидер", "Сентоза Ирвэсүүд", "Мон-Алтиус Смарт", "Альенс Тех Харцага" гэсэн тоглолтууд байна.
Одоо ингээд "Аравтууд" багийн өмнөх 16 тоглолтын анализ хэсгээ эхлүүлэе.
Энэ бол "Их Өргөө Аравтууд" багийн нэг тоглолтын турш өрсөлдөгч багийнхаа эсрэг авч байгаа оноо болон алдаж байгаа онооны байдал харагдаж байна. Үзүүлэлтээс харахад онооны зөрүү төдийлөн их биш байгаа юм. Үүний хажуугаар энэ багт байгаа хамгийн том сөрөг үзүүлэлт бол 16 тоглолтын турш багаараа 485 удаа бөмбөг алдаад байгаа үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл нэг тоглолтонд дунджаар 30.26 удаа бөмбөг алдаж байна гэсэн үг.
“Бөмбөг алдалт гэдэг бол довтолгоо үүсгэх магадлалаа өөрсдөө зогсоож байгаа хамгийн сөрөг үзүүлэлт.”
Харин одоо энэ багт байгаа сайн тал болсон үзүүлэлттэй бүгдээрээ танилцая.
Дээрх график багийн тоглогчдын нэг тоглолтонд дунджилж буй оноог цэнхэр шугамаар, нэг тоглолтонд дунджилж буй бөмбөг алдалтыг ногоон хэвтээ шугамаар төлөөлүүлэн үзүүлсэн юм. Эндээс харахад багинй роль тоглогчид бүгд 10+ оноо дунджилж байгаа эерэг статистик харагдаж байна.
ТЭГВЭЛ АРАВТУУД БАГ 10 ХОЖИГДОЛ АМСАХАД ЮУ НӨЛӨӨЛӨВ?
Багийн гол холбон тоглогчдын нэг тоглолтонд дунджилж буй оновчтой дамжуулалтын статистикыг энэ хүснэгтэд харуулж байна. Багийн гол холбон тоглогчдын үүднээс харах юм бол. Энэ сэтгэл дундуур үзүүлэлт. Хэдий багийн бусад тоглогчид 2.5 оновчтой дамжуулалт дунджилж байгаа ч. Ямар ч багт тоглолтыг найруулах гол холбон тоглогч зайлшгүй хэрэгтэй юм.
Ингээд дүгнэлт хэсэгтээ "Их Өргөө Аравтууд" багийн үлдсэн тоглолтын дүр зургийг харцгаая.
"Аравтууд" багийн үлдсэн таван тоглолтоос хамгийн хэцүү өрсөлдөгчидийг өмнөх тойргуудаас харахад Ирвэсүүд болон Дархан Гарьд багууд. Энэ хоёр багт тус тус хоёр хожигдсон байгаа нь тэдний хувьд хамгийн хэцүү өрсөлдөгчид болж байна гэсэн үг юм.
Ингээд өнөөдрийн та бүхэнд танилцуулсан анализ дуусч байна. Дараагийн дугаарт “СБЛ ХАСЫН ХҮЛГҮҮД” багийн тоглолтонд хийсэн анализ нийтлэлээ хүргэх болно.
Ө.МӨНХЧУЛУУН 2015.03.06