Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Энэтхэг зохиолчийн "Цагаан бар" (The White Tiger by Aravind Adiga) ном уншаад ийм кастын
системтэй оронд ядуу хүн болж төрснөөс адгуус байх нь дээр юм гэж
бодох шиг, шороон түмэн хүнтэй улсад газар нь амьд хүний ялгадас
шингээж дийлэхгүй, "Ариун" Ганга мөрнөөс эхлээд гол ус нь үхсэн хүний
цогцос урсгаж хүчрэхгүй хамгийн бохир, хамгийн өмхий самхай болж буйд
харуусах шиг, хүмүүсийн хоорондох харьцааг хараад хүн гээч адгийн
амьтан ямар муухай үйл хийдэг юм гэж жигшиж бүр гайхашран шиг болов.
Энэ
ном зөвхөн үгээгүй ядуусийн амьдрал харуулсангүй, хахууль гэмт хэргийн
сүлжээгээр холбогдсон баячууд улс төрчид, даяаршлагдаж буй дэлхийн эдийн
засаг, мэдээлэл технологийн хөгжил, аутсорсинг ид цэцэглэж байгаа
Бангалор хот бүгд гарна.
Ядуусын
амьдрал ахуйн тухай нарийн ширийнтэй нь бичээд байхаар зохиолчыг
ядуусын хороололд өсөж бойжсон болов уу гэмээр, баячууд улс төр
технологийн талаар хөнгөн хүүрнээд байхаар дээд кастын гэр бүлээс
гаралтай эрх хүү гэж эндүүрмээр, егөөдсөн хөнгөн бичлэгтэй ч цаагуураа
бичиж буй зүйлээ ул суурьтай судалсан нь ил. Дашрамд дурдахад зохиолч
Энэтхэгт төрөөд Австралид бойжсон, Колумби болон Оксфордийн их сургууль
төгссөн, Тайм Файнаншэл Тайм зэрэг нэртэй сэтгүүлд сурвалжлагчаар
ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч, энэ түүний анхны ном юм байна.
2008 оны уран зохиолын шагнал авсан ном билээ. Уншаад үзээрэй.

Эцэст нь хэлэхэд цэлгэр уудам нутагтай эрх чөлөөт Монгол оронд хүн болж төрсөндөө баярлаад ханашгүй.

http://ganga-cz.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж