Үерийн улмаас 20 айл усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас 20 айл усанд автжээ

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдрийн турш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 20 хашаа, байшин, гэр усанд автсан урьдчилсан мэдээлэл байна. Үерт автсан газруудад Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч ажилласан бөгөөд одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин гранд”-ын хойд талын үерийн далан усаар дүүрсэн учир дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон нийслэлийн Аврах отряд, Аврах, гал унтраах 63, 10 дугаар ангиудын 52 албан хаагч, Улаанбаатар хотын ерөнхий менежер болон инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтнүүд НОБГ-ын удирдлагууд, Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагчид “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэл замыг хааж хөдөлгөөнийг зогсоон ажиллажээ. Энэ үеэр дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ачааны машиныг дайчлан шороо асгаж, үерийн даланг босгосон байна. Мөн Сүхбаатар, Налайх дүүрэгт үер бууж, орц, гудамж усанд автсан учир онцгой байдлынхан усыг зайлуулсан  байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж