ЮНИТЕЛТЭЙ ХАМТДАА БАЙХ “5-ЛАГ” БОЛОМЖ
Цаг хугацаа үргэлж үнэ цэнийг авчирдаг ажээ. Энэ утгаараа Юнител групп нь 5 жилийнхээ ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хамт байсан, одоо ч бидэнтэй нэгдэж байгаа бүх хэрэглэгчтэйгээ баяраа хуваалцаж байгаа билээ.
Тиймээс ч ойн баярын ээлжит бэлгээ бид шинэ хэрэглэгч бүртээ зориулж байна.
Урьдчилсан төлбөрт iD, Happy үйлчилгээний шинэ хэрэглэгч болсон хүн бүрт 2011 оныг дуустал долоо хоног бүрийн 5 дахь өдөр сүлжээндээ 5 минутын яриа, 5 мессежний эрхийг бэлэглэхээр боллоо. Шинэ дугаарын үнэ ердөө 6000 төгрөг.
Харин бага зардлаар их ярихыг эрмэлздэг DOPIN үйлчилгээний шинэ хэрэглэгч болсон тохиолдолд танд сүлжээндээ 1 сар хязгааргүй үнэгүй ярих эрхийг бэлэглэх болно. Та шинэ дугаараа 12.000 төгрөгөөр авч Юнителийн гэр бүлд нэгдээрэй.
Урамшууллын хугацаа 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Амжиж ахан дүүс, анд нөхөд хамаг олноороо хамрагдаарай.
.