Хөлбөмбөгч донор болохоор тархиа гэрээслэв

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгч донор болохоор тархиа гэрээслэв

1999 онд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1999 онд Хятадын эсрэг хожлын гоол хийсэн Америкийн эмэгтэй хөлбөмбөгч Брэнди Честейн тархины гэмтлээс үүдэлтэй эмгэгийг судлахад өөрийнхөө тархийг донор болгохоор гэрээслэжээ.

Хөлбөмбөгч бүсгүй энэхүү шийдвэр нь олон тамирчны амжилтыг нураадаг өвчнийг судлахад тус болно гэж итгэж байна. Честейнтэй адил өөр долоон бүсгүй тархины эмгэгийг судлах судалгаанд зориулж, Бостоны их сургуулийн судалгааны лабораторид тархиа гэрээслэсэн байна. Бостоны их сургуулийн судалгааны төв Честейний тархийг нас барсных нь дараа авч, судалгаанд ашиглах ажээ. Судалгаанд дор хаяж 300 хүний тархи шаардлагатай гэнэ. Уг өвчнийг өвчтөний нас барсны дараа тархийг нээж оношлох боломжтой юм байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж