Мароккод вангийн шинэчлэлийн эсрэг жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Мароккод вангийн шинэчлэлийн эсрэг жагсаал болов

Мароккогийн ван VI Мохаммедын санал болгосон шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал энэ сарын 19-нд болжээ. Эсэргүүцэл хийсэн хүмүүс бүрэн эрхт вант засгаас парламентын засаглалд шилжихэд төлөвлөгдсөн арга хэмжээ хангалтгүй гэв. 

Тэдний эсрэг хааны шинэчлэлийг дэмжигчид бас жагссан байна. Вангийн санал болгосон төлөвлөгөөг ирэх сарын 1-ний өдөр бүх нийтийн санал асуулгаар хэлэлцүүлнэ.  Хоёрдугаар сард олон нийтийн эсэргүүцэл гарсаны дараа төрийн шинэчлэл хийхээр гуравдугаар сард ван амласан байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж