Канадаас Монголд зээл олгохгүй байхыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Канадаас Монголд зээл олгохгүй байхыг хүсчээ

Канадаас Монголд зээл олгохгүй байхыг хүсчээ

Уран олборлогч Канадын компани Хан Ресурс хэрэв Монгол улс тус компанийн лицензийг цуцалсны нөхөн олговрыг төлөхгүй бол Монголд зээл олгохоо зогсоохыг Канадын засгийн газраас хүсч буй талаар компанийн гүйцэтгэх захирал нь өчигдөр мэдээлсэн байна.

Олон улсын арбитрын шүүх Монголын засгийн газрыг үйл ажиллагаа нь хэвийн явж байсан Дорнод уран төслийг хэрэгжүүлэх лицензийг 2009 онд цуцалсны нөхөн төлбөрт 100 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан ажээ.

Хан Ресурсын гүйцэтгэх захирал Монголын засгийн газар Дорнод ураны лицензийг ОХУ-ын ARMZ-д өгөх гэж байгаад энэ нь олны хэл амд өртөх үед больсон гэжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Грант Эдей "Монгол улс гэрээгээ зөрчиж байна. Тиймээс бид муу жүжигчинтэй өөр яаж харьцах билээ дээ” гэжээ.

Грант Эдей хэлэхдээ “Монголд үзүүлдэг зээл тусламжаа зогсоох асуудлаар бид шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдтэй уулзаагүй байна” гэжээ. Түүний хэлснээр Канадын Засгийн газар Монголд жилд дор хаяж дөрвөн сая канад долларын тусламж олгодог гэнэ.

Гэхдээ тэрбээр энэ асуудлаар Торонто хотод ирэх долоо хоногт болох Канадын уул уурхайн чуулга уулзалтад оролцох Монголын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Хан Ресурс нөхөн төлбөрийн асуудлаар өнгөрсөн нэгдүгээр сард Монголын засгийн газрын албаны хүмүүстэй уулзсан боловч ахиц гараагүй гэжээ.

"Бид энэ асуудлыг нэг тийш болгомоор байна. Монголын тал асуудлаа шийдье гэдэг ч хойш тавьсаар өдий хүрлээ” гэжээ.

Н.ЭНХ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж