Аргаль янгирт идэш тэжээл тавьж өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Аргаль янгирт идэш тэжээл тавьж өгчээ

Хэнтий аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын бүсэд нутагшиж буй аргаль, янгирт идэш тэжээл тавьж өгчээ. Үүнд зориулж тус аймгийн Засаг дарга улсын нөөцөөс хоёр тонн задгай өвс, Гурвансайхан сумын Засаг дарга 30 боодол өвсний дэмжлэг үзүүлсэн байна. Дээрх бүсэд 100 гаруй аргаль, янгир байдаг ба жил бүр өвс тэжээл тавьж өгдөг хэдий ч өнгөрсөн жил төсвийн хүндрэлийн улмаас тэжээл өгч чадаагүй юм.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж