Майли Сайрус Доналд Трампаас болоод цурхирч уйлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Майли Сайрус Доналд Трампаас болоод цурхирч уйлжээ

Майли Сайрус Доналд Трампаас болоод цурхирч уйлжээ

Дуучин Майли Сайрус АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах нам доторх сунгаанд нэр дэвшээд буй Доналд Трампын ялалтын тухай сонсоод цочролд орсон гэнэ. Энэ сарын 1-ний өдөр болон “супер мягмар гараг” санал хураалтад Бүгд найрамдах намын нэр дэвшигчид дундаа хамгийн олон буюу долоон мужид үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулсан юм.

Трампын хувьд хүний эрхийг зөрчсөн утга бүхий мэдэгдэл хийж, олны дургүйцлийг хүргэх нь олонтаа байдаг. Тэгвэл супер мягмар гарагийн санал хураалтын дүн гарсны дараа Майли Сайрус өөрийн инстаграмм хуудастаа Доналд Трампын анчин эмэгтэйн хамт авхуулсан зураг болон өөрийнхөө уйлж буй зургаа хамтад нь нийтэлсэн байв.

Тэрбээр “Итгэмээргүй юм. Уур хүрмээр бас үнэхээр харамсалтай. Зөвхөн өөрийнхөө улсын төлөө биш дэлхий дээрх юу юунаас ч илүү хайрладаг амьтадынхаа өмнөөс. Миний зүрх 100 мянган ширхэг хуваагдчихсан юм шиг боллоо. Тэгээд л цурхиртал уйлчихлаа” гэх тайлбарыг зүүж, Трамп бурхан биш гэж шүүмжилсэн байна. Эцэст нь “Үнэнийг хэлэхэд ийм тэнэг хүнийг хэзээ ч Ерөнхийлөгч болгож болохгүй” хэмээн бичсэн байжээ.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж