Хөдөлгөөн хязгаарласан тэмдэглэгээтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөн хязгаарласан тэмдэглэгээтэй болно

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын замууд өнгө зассаар байгаа хэдий ч уулзварууд дээрх замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа. Энэ нэг талаар авто тээврийн хэрэгсэл олноор нэмэгдэж буйтай холбоотой ч бас замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нараас багагүй шалтгаалдаг. Уулзварууд дээр түгжрэл үүсч буй шалтгааныг судалж, шийдвэрлэх талаар Хотын даргаас өгсөн үүргийн дагуу Замын цагдаагийн газраас бүх уулзваруудад хөдөлгөөнийг хязгаарласан бүс бий болгохоор болжээ. Энэ нь явган хүний зам, хөдөлгөөний зураас байсаар байтал давж зогсдог, гарцан дээр зогсчихдог жолооч нарыг журамлаж, уулзварын нэвтрэх чадварт сайнаар нөлөөлнө гэж үзжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж