Украин нисгэгч дахин өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Украин нисгэгч дахин өлсгөлөн зарлав

Украин нисгэгч дахин өлсгөлөн зарлав

Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Украины нисгэгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, шоронд дахин өлсгөлөн зарласан байна. Надя Савченкогийн өмгөөлөгч ОХУ-д болсон шүүх хурал  шоу болсон гэжээ. Шүүх түүнийг 2014 оны зургадугаар сард Украины сайн дурын батальонд байхдаа Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн авч тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа гэнэ. Тэрбээр 2015 онд шоронд 80 гаруй хоног өлсгөлөн зарлаж байсан юм.

Украины талаар явуулж буй ОХУ-ын байр суурийг хүчтэй эсэргүүцдэг Надя Савченко Украины баатар болсон юм. ОХУ, Украины хилийн ойролцоох Донецк хотод болсон шүүх хурлын үеэр Надя “Украин алдаршиг” хэмээн байсхийгээд хашгирч байжээ. Түүнийг 2014 оны есдүгээр сард Донбаст болсон мөргөлдөөний үеэр баривчилсан. Шүүх хурал гуравдугаар сарын 9 хүртэл завсарлага авчээ. ОХУ-ын шүүх Надяг хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргээс гадна зураглаачийг хөнөөх гэж оролдсон гэж сэжиглэж байгаа юм. Хэрэв Надя буруутай нь тогтоогдвол 23 жил шоронд хоригдох ял авах юм.

Н.Энх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж