«ЛУКойл» Иракт 3,5 тэрбумын хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

«ЛУКойл» Иракт 3,5 тэрбумын хөрөнгө оруулна

«ЛУКойл» хоёр жилийн дотор 3,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Иракийн “Баруун Курна-2” ордод оруулах гэнэ. Энэ тухай Оросын Байгаль орчны яамны тэргүүн Юрий Трутнев, Иракийн Нефтийн сайд Абдул-Карим аль-Луайба нарын уулзалтаас иш татан мэдээлжээ. «ЛУКойла» компанийн тэргүүн Вагит Алекперов мөн Иракийн сайдтай уулзсан байна. Компанийн төлөөлөгч ч хөрөнгө оруулалтын хэмжээг батласан байлаа.

“«ЛУКойл»-д хоёр жилийн дотор 3,5 тэрбумыг хангахаар хэмжээний хангалттай мөнгө байгаа ба уг компани  “Баруун Курна-2” ордод ажиллахаар олон жил  шургуу явж түүнд бэлтгэсэн учраас санхүүжилтээр асуудал гарахгүй” хэмээн UBS-ийн шинжээч Константин Черепанов ярьж байна.

“Баруун Курна-2” ордыг ашиглах тендерт «ЛУКойл» 2009 онд ялсан юм. Оросын компани төслийн 85 хувь үлдсэн 15 хувь нь Норвегийн Statoil-д эзэмшдэг.

Иракийн өнөөдөр улс төр тогтворгүй байгаа ч оросуудад эрсдэл бараг байхгүй. Байгуулагдсан гэрээгээр Оросын компанийн гаргасан урсгал зардлыг уг ордоос хоногт 1,8 сая баррель нефть олборлоод эхлэхээр нөхөн төлөхөөр заасан байв.
«ЛУКойл» үйлчилгээний гэрээ байгуулан Иракийн Засгийн газарт үйлчлэх юм. “Баруун Курна-2” ордоос олборлосон нефтийг Иракийн Засгийн газар бүрэн авах бөгөөд компаниуд нь хоногийн хэмжээний 1,8 сая баррелиас илүү олборлосон баррель бүрээс нь 1,15 ам.долларын шагнал авах гэнэ. Тэр төвшинд долоон жилийн дараа хүрэхээр «ЛУКойл»  төлөвлөөд байна. “Баруун Курна-2” орд дэлхийн томоохон ордуудын тоонд орох бөгөөд түүний нөөц нь 12,9 тэрбум баррель нефть гэж тооцогддог.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж