Чойжин ламын музей уртасгасан цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Чойжин ламын музей уртасгасан цагаар ажиллана

Чойжин ламын сүм музейн хамт олон хүүхэд, залуусыг чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний оюун ухаан хөгжүүлэх зорилгоор чөлөөт цагаа музейд өнгөрүүлэхийг уриалж, уртасгасан цагаар ажиллахаар боллоо. Өмнө нь 16.00 цагт үүдээ барьдаг байсан эл музей одоо өдөр бүр 09.00-20.00 цаг хүртэл үзэгчдэдээ үйлчлэхээр боллоо. Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бусад музей 18.00 цагт хаадаг учраас зуны үдэш чөлөөт цагаа өнгөрүүлэх, музейтэй танилцахыг хүссэн хэн бүхнийг гонсойлгодог болов уу. Тиймээс бусдадаа үлгэрлэн үйлчилгээний цагаа уртасгаж буй тус музейд зочлохыг хүсвэл хүүхэд 500, оюутнууд 1000, насанд хүрэгчид болон жуулчид 2500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлж болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж