Ардчилсан намтай нэгдэх санамж бичиг байгуулсан ИЗНН-д ханд хаягсад цөөнгүй байгаа бололтой. Хэдийгээр ИЗНН-ын удирдлагууд АН-тай нэгдэх болно гэсэн санамж бичгийг байгуулаад удаагүй ч энэ асуудлыг Их хурлаараа эцэслэхээр болсон. Хэрэв тус намын Их хурлаас “нэгдэхгүй” гэсэн шийдвэр гарвал ИЗНН-д өөр хамтрагч хэрэгтэй болно.
Тэр тусмаа жижигчүүдэд халгаатай Сонгуулийн шинэ хуулийг бодсон ИЗНН хэн нэгэнтэй эвсэх юм уу, нэгдэх замаар ирэх сонгуульд оролцох нь зөв. Гэхдээ тэрхүү “хамтрагч” нь заавал АН байх ёстой юу?
АН, ИЗНН хоёр үнэт зүйл, үзэл бодол адилхан нь үнэн. Гэвч, АН-тай нэгдсэн тохиолдолд ИЗНН гэх нэр, зүс улс төрд байхгүй болно. Иймээс л жирийн гишүүдийн хувьд ногоон үзэлтэй намаа АН-аас аварч үлдэхийн тулд эрх баригчидтай нэгдэх бүү хэл эвсэхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Улс төрийн огцом, огцом үйлдэл хийж, буруу зөвгүй улстөрждөггүйн хувьд ИЗНН ерөнхийдөө “төвийг сахисан” байр суурьтай. Тиймээс тус намтай хамтарч энэ удаагийн сонгуульд оролцохын тулд гуравдагчид ИЗНН-д тал засах болжээ.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Барилгын хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “ИЗНН-ыг бүлгийнхээ хуралд суух”-ыг урьсан. Тэрбээр хэнээс ч асуулгүй, дур мэдэн С.Оюунд ийм санал тавих хүн биш. Тэгэхээр Н.Энхбаяр МАН-тай гэхээсээ ИЗНН-тэй нэгдэх сонирхолтой байж болох. Гэхдээ ИЗНН мэдээж Н.Энхбаяртай нийлэхгүй нь лав.
Жижиг намуудыг шахах, ингэснээр өөрсдөдөө уусгах бодлогыг хоёр том нам буюу АН,МАН барьж байгаа нь Сонгуулийн хуулиас илт. Ийм тохиолдолд ИЗНН нь ХҮН-тай байна уу, МАХН-тай байна уу, МҮАН-тай байна уу хамаагүй, хамгийн гол нь АН, МАН гэсэн хоёр намын өвөр дамжсан “оля”-нуудыг зогсоох, улс төрийн МАНАН-г сарниах нь чухал шүү дээ. Ц.Нямдоржийн хэлснээр МАНАН-г сарниаж байвал жижигчүүд чөтгөртэй нөхцсөн ч яадаг юм бэ?
Харин ИЗНН-ын хувьд нэгдэж, эвсч болох хамгийн зөв хувилбар нь ХҮН байж болох юм. Магадгүй яг энэ тактикаар өчигдөр ХҮН-д ИЗНН-ын гурван даргын нэг Ц.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн байж болох юм. Тэгээд ч Монголын улс төрд суунагласан МАНАН-г сарниулахын тулд гуравдагчид хамтарч нэг том эвсэл болох хэрэгтэй. Ялангуяа Сонгуулийн шинэ хуулийг харахад гуравдагчид буюу жижиг намуудад гарч ирэх бололцоо улам бүр багасч, харини бие даагчид буюу биеэ үнэлэгчдэд гарч ирэх боломж нээгдэж байна. Жижиг намуудыг шахах, ингэснээр өөрсдөдөө уусгах бодлогыг хоёр том нам буюу АН,МАН барьж байгаа нь Сонгуулийн хуулиас илт. Ийм тохиолдолд ИЗНН нь ХҮН-тай байна уу, МАХН-тай байна уу, МҮАН-тай байна уу хамаагүй, хамгийн гол нь АН, МАН гэсэн хоёр намын өвөр дамжсан “оля”-нуудыг зогсоох, улс төрийн МАНАН-г сарниах нь чухал шүү дээ. Ц.Нямдоржийн хэлснээр МАНАН-г сарниаж байвал жижигчүүд чөтгөртэй нөхцсөн ч яадаг юм бэ?
Тэгэхээр ИЗНН хувьд АН-тай нэгдэх санамж бичиг байгуулсан ч хадамд гарах уу, хаданд гарах уу гэдэг сонголт нээлттэй байгаа. Гол нь хэнтэй нэгдвэл Монголын хөгжилд хэрэгтэй вэ гэдгээ л намууд зөв тооцоорой. Эцэст нь сануулахад эвсч, нэгдсэнийхээ дараа салж, сарниж, улс орноороо тоглов доо.
Б.ХОНГОР