“Туурайн төвөргөөн” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Туурайн төвөргөөн” ор­чин үеийн болон уламжлалт урлагийн олон улсын хөгжмийн наадмыг энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадмын нээлт  энэ сарын 13-нд Монголын үндэсний музейн гадаа талбайд болсон юм. Энэ удаагийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын хөгжмийн цөөхүүл, Сэлэнгэ аймгийн ардын авьяастнууд болон ХБНГУ, АНУ, Итали, Тайвань, Швейцариас нийт 20 гаруй хөгжимчид Монголд хүрэлцэн ирсэн билээ. Тэд энэ сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн суманд байрлах Амарбаясгалан хийдийг зорин соёл урлаг, уран барилгын сайхныг илэрхийлсэн  тус байгальд уран бүтээлээ тогложээ. Эл наадмын онцлог нь Монголын үзэсгэлэнт газруудаар аялж, уран бүтээлээ гадаа байгалийн тайзанд толилуулдаг уламжлалтай юм. Наадмын оролцогчид энэ сарын 18-нд Улаанбаатарт эргэн ирж Яармагийн спорт цогцолборт энэ сарын 20-нд тоглолтоо хийсэн юм. “Туурайн төвөргөөн” ор­чин үеийн болон уламжлалт урлагийн олон улсын хөгжмийн наадмын оролцогчид өчигдөр нийслэл хотоос Өвөрхангай аймгийн говь, хангай хосолсон Элсэн тасархай,  эртний туур бүхий Хархоринг зорилоо. Тэд энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо ирнэ. Харин тус наадмын хаалтын тоглолт энэ сарын 25-нд Улсын Филармонийн концертын их танхимд болно.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж