Сирийн сөрөг хүчин Үндэсний зөвлөлд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Сирийн сөрөг хүчин Үндэсний зөвлөлд нэгдэв

Сирийн сөрөг хүчний лидерүүд энэ сарын 19-нд хуучин дэглэмтэй тэмцэх зорилготой Үндэсний нэгдсэн зөвлөлийг байгууллаа гэж  тэрслүү үзэлтнүүдийн төлөөлөгч Дамиль Саибаас иш татан Agence France-Presse мэдээлсэн байна.

Албан ёсны мэдэгдлийн дагуу Үндэсний зөвлөл нь Сирийн хувьсгалыг толгойлж, улс төрийн янз бүрийн хүчнийг нэгтгэх гэнэ. Гадаадад байгаа нэлээд нэртэй сөрөг хүчний лидерүүд зөвлөлд орох зөвшөөрлөө өгсөн байна.

Хувьсгалчдын хэвлэлийн бага хурал Сири-Туркийн хилээс холгүй газар болсон байна. Тэр бүсэд Сирийн арми босогчдын эсрэг довтолгоон явуулж байна. Туркийн эрх баригчид анх удаагаа Сирийн дүрвэгсэдэд хүнс тараажээ. Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн удирдагч Якоб Келленбергер Сирид очин хүмүүнлэгийн  үйл ажиллагаатай танилцана гэж мэдэгджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж