“Монгол ба Кам“ аннотаци хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Монгол ба Кам“ аннотаци хэвлэгдэн гарлаа

Нэрт аялагч,  судлаач  Петр  Кузьмич Козловын  гол бүтээл болох “Монгол  ба  Кам”  номыг  1948 онд  Орос улсын хэвлэлийн газраас анх гаргаж байжээ. 

П.К. Козлов  1899-1901 онуудад  Шар мөрөн, Янцзы голын  эх  болон Меконг мөрөн рүү  Монгол-Төвдийн аяллын багийг удирдан явжээ.  Аяллын үеэрээ уул ус газар судлал, ургамал амьтны ертөнцтэй холбоотой  маш  чухал  материалуудыг цуглуулан Төвдийн өндөр уулсын дунд байх танигдаж мэдэгдээгүй нэг омгийн тухай анх олж мэджээ. Энэ  аяллын дүнд  “Монгол  ба  Кам”  ном бүтжээ. Тус номтой танилцахыг хүссэн хэн бүхэнд дуулгахад, “Интер “номын их дэлгүүрийн бүх салбараар борлогдож эхэллээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж