Супер Saturday миний хувьд

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Супер Saturday миний хувьд

Өнгөрсөн
амралтын өдрүүдээр Английн Пример лигийн гайхалтай тоглолтууд болж
өнгөрлөө.Ялангуяа хагасайн өдөр МанЮ-гийн фенүүдийн хувьд маш таатай
байсан биз ээ.Учир нь хагасайн өдөр МанЮ МанСити буюу Манчестер хотын
дерби тоглолт маш сонирхолтой болж эцэст нь Улаан чөтгөрүүдийн ялалтаар
өндөрлөсөн.Энэхүү тоглолт нь урьдны тоглолт шиг олон гоол ороогүй ч нэг
төстэй зүйл нь бас л шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол алдаад
хожигдчихсон билээ.Энэ гоолыг МанЮ-гийн амьд домгуудын Паол Сколес
шүүгчийн мэдлийн 94 минутад оруулсан билээ.Ингэснээр МанЮ Челсигээс 1
оноо алдаж тэдний яг чанх ард нь хүрч ирлээ.Хамгийн баяртай мэдээ нь
энэхүү тоглолтын дараа өөрсдийн тоглолтоо хийсэн Челси Лондонгийн дерби
буюу Тоттенхамтай тоглосон тоглолтондоо 2:1 харьцаатайгаар хожигдсон ьн
Улаан чөтгөрүүдийн фенүүдийн хувьд чих дэлдийлгэм сайхан мэдээ боллоо.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж