“Алтан хүн”-ийг шалгасан нь

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

“Алтан хүн”-ийг шалгасан нь

Унгарын найруулагч Ласло Немеш Оскарын шагналаа нисэх буудлын гааль дээр арай л хураалгачихаагүй гэнэ. Учир нь гааль дээр од ч бай, жирийн хүн ч бай бүгд авч яваа зүйлсээ шалгуулах үүрэгтэй. Ласло Немешийг “алтан хүн”-ээ барьж орох үед нисэх буудлын гаалийн шалган нэвтрүүлэх дээр гаалийн ажилтан сагсанд хийж шалгуулахыг хүсчээ. Ласло Немеш өчигдөр Оскарын шагналыг сагсан дотор хийсэн зургийг фэйсбүүк хуудсандаа оруулж, “Нисэх буудлын шалган нэвтрүүлэх. Юуг ч ялгахгүй” гэсэн тайлбар бичжээ.

Унгарын найруулагч Ласло Немеш “Саулын хүү” киногоор 88 дах удаагийн Оскарын наадмаас гадаадын шилдэг кино төрөлд шагнал авсан юм. Дайны тухай уг драмд дэлхийн II дайны үеийн Германы хориг лагерьт болсон үйл явдлын тухай өгүүлдэг аж. Уг кино мөн Алтанбөмбөрцөг наадмын гадаадын шилдэг киногоор шалгарсан билээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж