Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг

Хоёр жилийн өмнө хадам аав минь гэнэт л бие нь муудаж эмнэлэгт хүргүүлэв. Эмчийн тавьсан онош нь бүдүүн гэдэсний хавдар. Сэтгэлээр унасан хүүхдүүд нь улсын, хувийн гэх бүх л сайн гэсэн эмнэлгээр явж, үүний зэрэгцээ бөө,хуваргад ч цөөнгүй мөнгө хаясан юм. Золоор хадам аавын хавдар хортой биш байж таарлаа. Үүний дараахан яагаад бүдүүн гэдэсний хавдар үүсдэг талаар бид бүгдээрээ л тодорхой мэдээлэлтэй болж, түүнээс сэргийлэх арга замаа хайдаг боллоо.

Хүн зовлон өөр дээрээ ирэхээр л асуудалд анхаарал тавьдаг юм билээ

Найз хүүхний маань нүүрээр үргэлж юм гарна. Гоо сайхны эмчилгээ хийгээд заримдаа тус бага. Гэтэл энэ нь  ходоод гэдэсний өвчлөлтэй холбоотойг эмч найз манаь зөвлөж, бүдүүн гэдэсээ цэвэрлэх усан эмчилгээнд  орохыг зөвлөв. Яг энэ зөвлөгөөг хадам аавд маань эмч зөвлөж байсан нь санаанд орлоо.

Найз маань бүдүүн гэдэсний усан эмчилгээнд орохоор эмнэлэг хайж, хайж эцэст нь “Анжел” эмнэлгийг сонгож, бүдүүн гэдэсээ цэвэрлүүлэхээр болов.  Би ч бас найзтайгаа хамт  тус эмнэлэг дээр очиж, бүдүүн гэдэсний усан эмчилгээнд орохыг илүүд үзсэн юм. Учир нь ингэснээрээ би эрүүл мэндээ хамгаалж, учирч болох эрсдлээс өөрийгөө сэргийлэхийг хүссэн хэрэг.

Өглөө ажил дугаар ихтэй байсан тул үдээс хойш цаг авлаа.  Өдрийн 16.00 цагт “Анжел” эмнэлэг дээр очиход үйлчлүүлэгчид ч цөөнгүй байв.

“Анжел” эмнэлгийн  дотрын нарийн мэргэжлийн эмч Ц.Сэр-Од биднийг уриалгахан хүлээн авч, эмчилгээнийхээ талаар танилцуулав.

Ц.Сэр-Од эмч  “Орчинүед хүмүүсийн хөдөлгөөн хумигдаж гарал үүсэл нь тодорхой бус олон төрлийн химийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсонтой холбоотойгоор бүдүүн гэдэсний бохирдол ихсэж өтгөн хаталттай хүний тоо нэмэгдсэн” талаар дурдаад өтгөн хаталттай холбоотойгоор бүдүүн нарийн гэдэсний хавдар, таргалалт гэх зэрэг өвчлөлүүд ихэсч байгааг ярилаа.  Ер нь бүдүүн гэдэсний бохирдол нь бусад өвчин үүсэх суурь болдог гэнэ.  Иймээс бүдүүн гэдэсний бохирдлоо зайлшгүй цэвэрлэх шаардлагатайг зөвлөв. Ингээд найз маань эмчилгэнэдээ орлоо. 30 литр усаар бүдүүн гэдэсийг нь цэвэрлэж эхлэв. Эмчилгээ хийх хугацаандаа Ц.Сэр-Од эмч “Бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгадаг” талаар хэллээ. Мөн гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулж, тухайн агшинд таны бүдүүн гэдсэнд хэдий хэмжээний бохирдол байна төдий хэмжээгээрээ гадагшилдаг тухай эмчийн ярианаас мэдэж авав.

Эмчилгээний хугацаа 30-40 минут үргэжлэв. Үүний дараа бүтэн биений массаж хийлгэсэн найзын маань гэдэс үнэхээр багассан санагдав.  Бариа заслын сувилагч н.Оюунчимэг эгч ажилдаа чин сэтгэлээсээ үнэнч хандах. Хоёр сарын өмнө бүтэн биеийн бариа засалд явж, “турах эмчилгээ” хийж байна хэмээн сайрхаад байсан найз маань толгой сэгсрэн гарч ирлээ. Яасныг нь сонирхвол өмнө нь өдрийн 15 мянгаар хүмүүсийн ярьж заншсанаар III,IV хорооллын нэгэн бариа заслын газарт хийлгэдэг байсан бүтэн биеийн массаж “гурилддаг” байсан талаараа хуучлав. Найзын сэтгэл ханамж өндөр. Сайн үйлчилгээ, найрсаг харилцаа гэдэг найдвартай бизнесийн эх үндэс гэж энэ шүү дээ. Дараа нь нөхрөө, ээжийгээ авчирч энэ эмнэлгээр үйлчлүүлэхээ хэлж байна.  Нэг хүний сэтгэл ханамж дараа дараагийн үйлчлүүлэгчийг татах соронз болдог гэж үнэн ажээ.  

Бүдүүн гэдэсний усан эмчилгээнд орсны дараа 14 хоног дэглэм баривал турахад нөлөөлдөг гэнэ. Хүүхнүүд маань мэдээд авчихад гэмгүй.

Өтгөн хаталттай хүн 1-2 долоо хоногийн зайтай 2-3, өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахаас урьдчилан сэргийлэх боломжтойг Сэр-Од эмч ярьсан. Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн хүний биед байдаг гэнэ. Усан эмчилгээ хийлгэсний дараа найзад маань эмч “Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний дараа 2-3 хоног хоолны дэглэм сахих ёстой. Өөх тосгүй хөнгөн хоол буюу шөлтэй хоол иднэ. Халуун ногоотой, хайрсан, хуурсан тостой хоол идэж, архи болон спиртийн төрлийн ундаа огт хэрэглэж болохгүй. Ус сайн уух ёстой. Бүдүүн гэдэс цэвэрлэгдсэн байгаа учраас архи дарс, өөх тостой хурц хоол нь бүдүүн гэдсийг цочроох аюултай учраас 2-3 хоногтоо эдгээрийг хэрэглэхгүй байх хэрэгтэй”-г сануулав. Үр дүнг үзэхийг хүсвэл энэ  зөвлөмжийг 14 хоног дагахыг санууллаа.

Сүүлийн үед монголчууд эрүүл мэнд гоо сайхандаа ихэд анхаарах болсон. Тиймээс гоо сайхан, эрүүл саруул явъя гэвэл бүдүүн гэдэсний усан эмчилгээг сонирхоод нэг үзээрэй. Магадгүй турах гэж олон жил оролдсон эмэгтэйчүүд, эрчүүдэд,  ходоод гэдэсний үрэвслээс болж нүүр амаар нь элдвийн “юм” гардаг хүмүүс энэ эмчилгээг хийхэд буруудахгүй юм билээ. Энэ эмчилгээнд орсон найз маань ямар ч байсан өөртөө сэтгэл ханамжтай болж нүүрээр нь гардаг яр, шарх алга болсноо ярьсан юм даг.  Эд хөрөнгөө алдвал юу ч алдаагүйд тооц, Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэсэн үг байдаг шүү дээ.

Б.САРАНХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж