&#34Арвис&#34 клуб залуучуудын ФУАШТ-ий шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

&#34Арвис&#34 клуб залуучуудын ФУАШТ-ий шигшээд шалгарлаа

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын залуучуудын УАШТ өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн. Тус тэмцээнд шилдэг 16 баг оролцсоноос хагас шигшээн тоглолтууд явагдаж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо.

Уг тэмцээний С хэсэгт “Хан-Уул”, “Гоёо” болон “Эрхэс” багуудтай багтсан “Арвис” клуб хэсгээ тэргүүлэн ¼ шигшээд “Хоромхон” клубтэй таарч 10-4 харьцаатай ялан энэ шатанд шалгарсан билээ. Тэдний өрсөлдөгч “Соёмбын Барсууд” баг байсан бөгөөд өнөөдрийн тоглолтонд өрсөлдөгчөө 11-7 харьцаатай ялж аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тоглолтын эхний хагас өгөө аваатай тун үзүүштэй тоглолт боллоо. Тооны харьцаа 4-2 байхад “Арвис” дараалсан гоолуудыг оруулж эхний хагасыг 7-2 харьцаатай дуусгалаа. Гэсэн ч хоёрдугаар үе эхлээд ердөө минутын дотор “Соёмбын Барсууд” баг хоёр ч гоолыг оруулж тоглолтыг сонирхолтой болгосон. Гэхдээ илүү нь санаачлагатай нь “Арвис” клүб байсан бөгөөд дараалсан гоолуудыг оруулан тэргүүллээ батжуулж ялалт байгуулжээ. Довтлогч Э.Мөнгөнбагана хеттрик хийж энэ тоглолтын шилдгээр шалгарлаа. 

Хүрэл медалийн төлөө тоглохоор болсон “Соёмбын Барсууд” тэмцээний В хэсэгт багтаж улмаар хоёр хожил байгуулсанаар “ДМЮ”, “Континентал” багуудын мултлан өөрсдөө “Дэрэн” клубийг дагаж хоёроор шалгарсан. Харин хэсгээсээ гарсаны дараачаар “Улаанбаатарын Унаганууд” клубийг эцсийн мөчид Гангэрэлийн оруулсан гоолоор ялалт байгуулж хагас шигшээд шалгараад байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж