Монголын даамын холбооноос зохион байгуулж буй залуучуудын УАШТ өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах "Бадмаараг" төв дээр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 45, эмэгтэй 28 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн 100, 64, турк-64 буудалт даамын төрлөөр явагдах бөгөөд Монголын бүх ард түмний спортын наадамд оролцох 2, Азийн АШТ-д оролцох 5, Дэлхийн АШТ-д оролцох 3 тамирчныг шалгаруулна.
2016 оны залуучуудын УАШТ-д дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, Б.Мөнхжин нарын шилдэг даамчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 6-нд тодорно.
Тэмцээний дүнг http://mondaam.mn-с аваарай.
Ч.БОЛОР