-Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ 03.11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно –
Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ болон ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулах юм. Тэмцээн эрэгтэй 8, эмэгтэй 7, нийт 15 жинд аваргуудаа тодруулна.
Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО-2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршино.
Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн болж байна.
Тэмцээний хөтөлбөр:
03.11- 15.00 Техникийн зөвлөгөөн
03.11-18.00. Тэмцээний нээлтийн ажиллагаа /”Жаахан шарга” театрт/
03.12-13. Эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 105 кг, +105 кг
Эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг, +75 кг
03.13 – 17.00 цагаас тэмцээний хаалтын ажиллагаа
Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох бөгөөд нэг баг 15 тамирчинтай байна. Мөн нэг багаас тухайн жинд хоёр тамирчин орох юм.
Ч.БОЛОР