Москвад цасан шуурга болов

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Москвад цасан шуурга болов

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо мягмар гаригийн /III.1/ орой цасан шуурга болж, их хэмжээний цас оржээ. Өнгөрсөн шөнө Москвад сард дунджаар орох хур тунадасны 60 хувьтай тэнцэхүйц цас орохыг анхааруулж байв. Мягмар гаригийн оройноос эхэлсэн шуурганы улмаас зарим газар 15 см хүртэл цас орохыг урьдчилан тооцоолсон аж. Цасан шуурганы үеэр салхины хурд секундэд 13-18 метр хүрсэн байна. Түүнчлэн автозамд мөс тогтож халтиргаа үүсчээ.

 

Харин лхагва гаригийн /III.2/ үдээс хойш гэхэд цас бороо болон хувирч, Москва орчимд оройдоо өтгөн манан тогтохыг цаг уурчид анхааруулсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RBC NEWS, MOSCOW TIMES

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж