“20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

“20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэн болно

Энэ сарын 22-ны өдөр дауны өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн санаачилгаар нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг засаж залруулахад чиглэсэн нэг сарын нөлөөллийн аяныг өрнүүлж буй НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн дауны холбооноос гаргасан дауны талаар юу гэж хэлж болох, юу гэж хэлж болохгүй гэсэн уриалгыг нийгэм, олон нийтэд таниулахаар “Blue Moon” арт галерейд Дэлхийн дауны өдрийг угтан нас насны төлөөлөл болсон даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар “20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэн гаргана.

Мөн Дэлхийн дауны өдөр гуравдугаар сарын 21-ны өдөр тохиох юм. Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн санаачилсан гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарласан. Энэ хүрээнд гуравдугаар сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийхээр олон нийтэд таниулах дэлхийн өдөр болгон зарласан юм.

Дауны өвчин нь Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн даунтай хүүхэдтэй болсон гэр бүлүүд үл ойлголцсоны улмаас салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь нуух юун. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцээр тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж томорч, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.

Я.ТӨМӨР-ОЧИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж