Франц хэлтэй киногоор амьсгалцгаая

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Франц хэлтэй киногоор амьсгалцгаая

Монгол дахь Франц Улсын Элчин сайдын яам, Монгол-Францын төвөөс Швейцарын хөгжлийн агентлаг, Канад Улсын Элчин сайдын яам болон “Алтан Хальс” холбоотой хамтран 7 дахь удаагийн “Франц хэлтэн орнуудын кино наадам”-ыг “Тэнгис” кино театрт жнэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сонирхуулахад, “Франц хэлтэн орнуудын кино наадам” нь жил бүр олон улсын кино наадамд нээлтэй хийн, шагнал хүртсэн шилдэг Франц хэл дээрх кинонуудыг сонгон олон нийтэд хүргэдэг бөгөөд энэ жил Франц, Швейцар, Канад, Бельги, Итали, Леван зэрэг орнуудын нийт 7 киног сонгон үзэгчдэд хүргэхээр бэлтгээд байна. Энэ жилийн онцлох орноор Канад улсыг сонгосон бөгөөд наадмын үеэр Канадаас 2 киног толилуулан хүргэнэ.

Мөн нээлтийн үйл ажиллагааг Швейцарын кино найруулагч Фредерик Бэйлиф хүрэлцэн ирж “Улаан хивс” (2015) киногоороо нээх бөгөөд нээлтийн дараа кино сонирхогч, уран бүтээлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно.

Я.ТӨМӨР-ОЧИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж