Сальма Хайекийн нохойг бууджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Сальма Хайекийн нохойг бууджээ

“Фрида” киноны жүжигчин Сальма Хайекийн нохойг хөрш нь буудаж алсан тухай тэрбээр цахим хуудсандаа энэ талаар бичсэн билээ.  9 настай Моцарт нэртэй нохой нь зүрхэн тус газар нь буудсан байхыг олж, зургийг нь цахим хуудсандаа тавьсан юм. Нохой түүний Вашингтон мужийн Йелм дэх эдлэнд байдаг байжээ. Сальма Хайек энэ талаар цагдаад гомдол гаргасан авч Тёрстон хэсгийн цагдаагийн дарга нохой түүний хөршийн хоёр нохойтой зодолдож байхад хөрш нь буудсан. Энэ хэрэгт гэмт хэргийн шинж байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ. Жүжигчин нохойг нь буудсанд ихэд гомдолтой байгаа бөгөөд цагдаагийн газрын дүгнэлтэд дургүйцсэн гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж