3 сарын 08, 09 -нд 19.00 цагаас "МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН" тоглолтУтас: 19001905, 86863686
Posted by Ub palace on Sunday, February 28, 2016
Хүн бүрт ижийтэйгээ авхуулсан нандин зураг байдаг даа. Тэгвэл ээжийгээ баярлуулах нэгэн сайхан боломж байна. Энэ бол Монголын ээжүүдийн үзэх дуртай номер нэг тоглолт Миний ээж хөөрхөн. 3000 ээж цуглан, сэтгэл зүрх, хоолой нийлүүлэн дуулах тэр торгон агшинд таны ижийн зураг дэлгэц дүүрэн гарч ижийд тань гэнэтийн бэлэг барина. Ийм боломжийг зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог. Тиймээс та хөөрхөн ээжийнхээ зургийг бэлдээрэй. Таны ижийтэйгээ авхуулсан жаргалтай зураг миний ээж хөөрхөн тоглолтын тайзнаа дэлгэцээр гарч, ижийг тань баярлуулна аа.
Хамгийн олон дуучид уригдан оролцдог, хамгийн нэр хүндтэй, хамгийн шилдэг “Миний ээж хөөрхөн” тоглолт гуравдугаар сарын 8,9-нд “УБ палас”-д 19 цагаас болно. “Миний ээж хөөрхөн” тоглолт жил бүр шинэлэг байдгийн нууц нь дуучид нь үргэлж шинэчлэгдэж, шинээр дуучид орж байдаг. Энэ жил гэхэд МУГЖ Н.Төмөрхуяг,Уранчимэг нар анх удаагаа “Миний ээж хөөрхөн” тайзнаас ая дуугаа өргөнө. Миний ээж хөөрхөн тоглолтын тайз ч гэсэн үзэгчдийн мэлмийг баясгасан сайхан тайз болж чаддаг.
Гэхдээ энэ тоглолтын тасалбар жил бүр л худалдаан гарсан даруйдаа дуусаж, багагүй хүмүүсийн сэтгэлийг гонсойлгодог. Тийм болохоор та яараарай.Тоглолтын билетээ УБ паласийн кассаар болон 1900-1905 утсанд захиалж үнэгүй хүргүүлээрэй.
Хөөрхөн ээжтэйгээ авхуулсан зургаа УБ паласын касс болон 1900-1905-ын хүргэлтийнхэнд хүлээлгэн өгөөрэй. Ижий бүхэн хөөрхөөн.Та ч бас хөөрхөн ижийгээ дагуулаад ирээрэй. Энэ мартын баяраар ижийтэйгээ цуг үзэх хамгийн сайхан тоглолт Миний ээж хөөрхөн.
Л.ХАЛИУ