Турк, Сирийн хилийн зурвасын ойролцоо сурвалжлага хийж явсан олон орны сэтгүүлчид их бууны суманд шархтжээ. ОХУ, Хятад, Канад, Болгарын сэтгүүлчид Туркийн талаас Сири рүү зэвсэглэсэн хүмүүс орж ирж байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжлага хийж явсан аж. Сэтгүүлчид Кинсибба тосгонд байх үеэр Туркийн талаас их буугаар галласан хэмээн “RIA Novosti” мэдээлжээ.
Турк нь курдын зэвсэгт дайчдын эсрэг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс Сирийн газар нутагт их буугаар галлах болсон юм. Турк нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Сирийн гал зогсоох хэлэлцээрийг дагахгүй хэмээн мэдэгдэж аж.
Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайнд анх удаа сөргөлдөгч талууд гал зогсоогоод байна. Сирид баасан гаригийн шөнө дундаас эхлэн гал зогсоосон юм. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвэсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: RIA NOVOSTI